Дорнод аймаг, Сэргэлэн сумын Очир хүрээ багийн "Шар бүрд" гэдэг газарт долдугаар сарын 25-ны өдрийн 15:00 цагийн орчим малчин С нь малаа хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид малчин С/45 настай, эмэгтэй/-ыг мөн өдрийн 21:49 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, долдугаар сарын 26-ны өдрийн 00:24 цагт аймгийн төвөөс хойд зүгт 2 км-т хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Нийгэм | 2024-07-26
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







