Zogii.mn сайтын зүгээс мэдэгдэл гаргах нь:
Zogii.mn сайтын лого, хэлбэр, хийцийг ашиглан хувь хүний нэр төрд халдсан утга агуулга бүхий постер хийж олон нийтийн цахим сүлжээнд нийтэлжээ. Тус постерийг Zogii.mn сайтаас гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Байгууллагын нэр хүндэд халдсан уг үйлдлийг хууль хяналтын байгууллагад хандан зохих хариуцлага тооцуулах болохоо мэдэгдье. Zogii.mn сайтаас хийсэн албан ёсны бүх ажиллагаа нь өөрсдийн сайт болоод цахим хуудаст албан ёсоор тавигддаг болохыг дурдъя.
Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулиар зүйчлэгдэх бөгөөд доорх шийтгэлийн арга хэмжээг авна гэж Монгол Улсын Эрүүгийн тухай хуульд заажээ.
7 дугаар зүйл. Гэмт хэрэг санаатай үйлдэх Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдаас мэдсээр атал хүссэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн бол гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж үзнэ.
13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах /Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./ 1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
23.2 дугаар зүйл. Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах 1.Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
АДМИН








Нийгэм







