Dark Light
Нийгэм | 2024-07-26

Эгийн голын гүүрний хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

А13 дугаартай Хутаг-Өндөр-Тэшиг улсын хил чиглэлийн авто замын 44 дэх км буюу Булган аймгийн Тэшиг сумын нутагт байрлах Эгийн голын гүүр үерийн улмаас зорчих боломжгүй болсон. 

Эгийн голын гүүрний том жижиг 2 гүүрний хоорондох даланд 2 хэсэг газар далан сэтэрсэн. 

Сэтэрсэн хэсгээр үерийн усны урсац ихтэй байна. Одоогоор зорчих хөдөлгөөн хийх боломжгүй байгаа тул зайлшгүй шаардлагатай Тэшиг сумаас гарах хөдөлгөөн хийх иргэдийг завиар гаргаж байна.

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ болон зам хариуцагч Булган АЗЗА ТӨХК-ийн инженер, техникийн ажилчид гүүрийг засварлаж, хөдөлгөөнийг нээхээр шуурхай ажиллаж байна. 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10