Dark Light
Нийгэм | 2024-07-26

Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 22 2024.07.27 БЯМБА ГАРАГ 

ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН ЕСӨН УЛААН ХАР ЛУУ ӨДӨР 

Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно 

Наран ургах, шингэх: 05:23-20:35 

Барилдлага: Идэр 

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Гал 

Аргын тооллын долдугаар сарын 27, Санчир гараг. Билгийн тооллын 22, Дэлгэрүүлэгч одтой, хар луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 05:23-20:35. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10