2024 оны долдугаар сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хамгийн сайн хийж чаддаг зүйлээ ч барьж авч чадахгүй зүдэрнэ. Бардам зан, биеэ тоосон байдал тань таны алдаа гаргах шалтгаан болж болзошгүй тул өөрийнхөө одоогийн нөхцөл байдалдаа шүүмжлэлтэй хандаж, бусдын зөвлөгөө, шүүмжлэлийг эелдгээр хүлээн аваарай. Та бүх саад бэрхшээлийг даван гарч чадна. Хайр дурлалдаа үнэнч, сэтгэлээ бүрэн зориулаарай.
Үхэр: Хэрэв та ямар нэгэн зүйлээ мартаж орхисон тохиолдолд түүнийг орлуулах зүйл хайхаас илүүтэй жинхэнэ хувилбарыг нь авахыг хичээ. Энэ өдөр таны овсгоо самбааг шалгасан цаг нь тулсан, яаралтай шийдвэрлэх олон ажилтай тулгарах болно. Хүндтэй, чадварлаг нэгний нөлөөн дор ажилладаг хүмүүс бүтээлч байхаас гадна ажилдаа гарамгай, анхааралтай байж зөв дадлыг олох гэж хичээнэ.
Ихэр: Арилжаа наймаа, бизнесийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулахад таатай байна. Урьдчилан тооцоолоогүй гэнэтийн орлого орж ирэх магадлал өндөр байна. Та өөрийнхөө хувь төөргөөр бүх зүйлээ хийж, амжилт ололт, алдаа оноогоо дэнсэлж яваа болохоор ямар ч тохиолдолд мэргэ төөрөг, ид шидэд итгэж оролдох хэрэггүй.
Мэлхий: Өөрийн мэдрэмж, зоригийнхоо хүчээр бодож санаж байгаагаа эхлүүлэх боломжийг бий болгоно. Эрс шийдэмгий байдал, хичээл зүтгэлийг тань од гараг ивээнэ гэдгийг амлаж байна. Харин эрчүүдийн хувьд сүүлийн үеийн ажлын ачааллаасаа болж цухалдах, давчдах байдалд хүрэх тул оройдоо ажлаасаа түр хөндийрч дуртай зүйлээ хийгээрэй.
Арслан: Бизнес эрхлэгч нар ямар нэгэн гэрээ хэлэлцээрийг хийхээс өмнө бүх зүйлийг тооцож, маш болгоомжтой байх хэрэгтэй. Таны ажил хэрэгт нөлөөлж болохуйц ямар нэгэн зүйл тохиолдоно. Хэрэв та албан тушаал, нэр хүндэд муугаар нөлөөлж болох санал хүлээн авбал бодох зүйлгүйгээр шууд татгалзаарай. Ямар нэгэн таагүй үр дагавар гарах магадлалтай үйл ажиллагаанаас аль болох зай барь.
Охин: Таны хийж бүтээснийг зохих ёсоор үнэлэхийн зэрэгцээ таны нэр хүндийг өсгөж, байр суурийг ихээр бэхжүүлнэ. Тэр бүү хэл шинэ ажил, албан тушаал санал болгож мэднэ. Ирээдүй нь баталгаатай, хариулт нь тодорхой зүйл дээр бодож цаг алдалгүйгээр зөвшөөрөх хэрэгтэй. Залуу эрч хүчтэй бүсгүйчүүдийн дэг журамтай, үнэнч шударга зан чанар хамт ажиллагсдыгаа бишрүүлнэ.
Жинлүүр: Амралтын өдрийн төлөвлөгөө тань орвонгоороо өөрчлөгдөж та товлосон хугацаанаас өмнө томилолтоор явах эсвэл аялалд явж магадгүй. Хэрэв шинээр бодож олсон санаа тань аз туршсан, эрсдэлтэй бол таны ажлын явцад бага хэмжээний хүндрэл гарах нь тодорхой. Магадгүй найз нөхөд тань энэ байдлаас гарах замыг зааж өгнө.
Хилэнц: Од эрхсийн нөлөө тогтворгүй байгаагаас болж ашиг, алдагдал зэрэгцэн орших болно. Энэ үед санхүүтэй холбоотой чухал шийдвэрүүд гаргаж болохгүй. Мөн их мөнгө шаардсан худалдан авалт, хөрөнгө оруулалт зэргээ хойшлуулах хэрэгтэй. Харин олон хүний оролцоо шаардсан ажлаа амжуулах боломжоо ашиглах нь таны хувьд том амжилт байх болно.
Нум: Хайртай хүн эсвэл үр хүүхдүүдийн зүгээс танд гэнэтийн бэлэг барьж таны төсөөлж байгаагүй сайхан сэтгэгдэл, баяр баяслыг бэлэглэх болно. Хэрэв та энэ өдөр ямар нэгэн зүйлийг зайлшгүй хийж амжуулах шаардлага гарвал эргэн тойрны хүмүүсээс тусламж авах хэрэгтэй. Боломжит цаг үе нь одоо л байх бөгөөд ахин боломж ирэхгүй байж мэднэ.
Матар: Уран бүтээлийн болон ажил хэргийн хувьд аль ч салбарт ашиг орлого орох магадлалтай байна. Хайр дурлалын хувьд ч амжилтыг олж сэтгэлээ илэрхийлэх, хосоо олох, найрамдах, шинэхэн болзоо амжилттай болно. Та ажил амьдралаа тэнцүүлж нэг талыг хэт барилгүй хувийн амьдрал болон бие сэтгэлдээ ч мөн санаа тавих хэрэгтэй гэж сануулж байна.
Хумх: Ажил төрөлдөө бүтээлч чадварлаг гэдгээ удирдлагууддаа харуул. Ингэхийн тулд хийж байгаа ажилдаа анхаарал болгоомжтой хандаж, бусдын нөлөөнд үл автах нь цаашид эрсдэл гаргахгүй байхын нэг илрэл болохыг анхаар. Алдагдсан холбоо сэргэж, тайван байдал болон тайвшралтыг олох өдөр.
Загас: Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд хариуцлага алдсан томоохон асуудал үүсэж зөвхөн та ч бус бүх хүмүүсийн ажлыг зогсоход хүргэнэ. Таны хувьд маш том сургамж болоод зогсохгүй өөртөө шинэчлэлт хийх болсныг мэдрэх болно. Бүх төрлийн хамтын ажиллагаандаа анхааралтай хандаарай. Эрүүл мэндээ хохироож болох зүйлээс хол байхыг зөвлөж байна.
АДМИН








Нийгэм







