Өнөөдөр Хүй долоон худгийн зүлэг ногоон дэвжээн дээр цамын их дэг тавигдав. “Даншиг наадам- Хүрээ цам” наадмын гол ёслолын нэг нь цам харайх юм. Цамчид Ямандаг бурхны авшиг, Чойжалын даган соёрхлыг хүртэж, Ямандаг Бурханы нямба бүтээлийг үйлдэж бясалгалаа хийгээд ийн их дэгтээ орж байна.
Тэд гурван хоногийн жахар цамын хурлыг хураад, дотоод цамд гараад, догшдын баг, өмсгөл хувцсыг өмсөн барьц хэрэгслийг барьж догшдын дүр байдалд ороод цамнан харайснаар гадаад барцад тотгор болох хар зүгийн лус савдгийн хорлол, зэтгэр шулмын гай цээр, аюул хөнөөл, барцад саадыг хүчээр даран сөнөөдөг, үлдэн хөөдөг, номхотгон эрхэндээ оруулдаг болно.
“Даншиг наадам- Хүрээ цам” наадам наймдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана.
АДМИН








Нийгэм







