Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт машин өнхөрч, хүүхэд дайруулсан байна гэх мэдээлэл долдугаар сарын 2-ны өдөр бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагаас шалгалтын ажиллагааг явуулахад тус сумын иргэн Б-гийн эзэмшлийн Avante маркийн авто машин дотор 5 настай хүүхэд байх үедээ хурдны хайрцаг буюу арааг нь салгаж машин өнхөрснөөр 9 настай Б дайруулж гэмтсэн байна. Осол гарах үед бага насны 3 хүүхэд харгалзах том хүнгүй гэртээ байжээ.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
АДМИН








Нийгэм







