Хичээлийн шинэ жил удахгүй эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Нисэх, Яармагийн шинэ суурьшлын бүс, Олон улсын цэцэрлэгт хүрээлэн буюу Нисэхийн тойргийн зүүн урд байрлах Ай Си Парк-д хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа 2024.08.10–2024.09.01 өдрийг дуустал 21 хоног зохион байгуулагдах юм. “Нандин Боловсрол” үзэсгэлэн худалдаа нь хотын шинэ суурьшлын бүсэд амьдарч буй айл өрхүүд оюутан, сурагчид, цэцэрлэгийн хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг замын түгжрэлд орж цаг хугацаа алдахгүйгээр бэлтгэх давуу талтай. Иргэд та бүхэн уг үзэсгэлэн худалдаагаар зочилж хичээлийн бүх төрлийн хэрэгсэл, бэлэн хувцас, их дээд сургууль, сургалтын төвүүдийн танилцуулга зэрэг оюутан, сурагчдын хэрэгцээг хангах нэгдсэн том үзэсгэлэнгээс бүх мэдээлэл, хүүхдэдээ хэрэгтэй зүйлсийг нэг дороос авах боломжтой.
Үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр урлагийн тоглолтууд, сугалаат худалдаа, бүжгийн тэмцээн, гар зургийн уралдаан зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд хүүхэд залуучуудын дунд зохион байгуулагдана.
Худалдаа эрхлэгчдийг наймдугаар сарын 5-ны дотор 8809-7557, 8810-3521 утсаар бүртгэж байна.
АДМИН








Нийгэм







