Булган аймгийн Хангал сумын түүхт 100 жилийн ой тохиож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагналаа. Газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлж ирсэн Хангал сум Эрдэнэт хоттой ойрхон байршилтай, хатуу хучилттай авто замаар холбогдсон, хүн ам ихтэй, хөдөө аж ахуйн чиглэлийн томоохон үйлдвэр, нутгийн иргэдийн санаачилга дээр үндэслэсэн жижиг бизнесийг дэмжиж, ажлын байр бий болгох бүрэн боломжтой нутаг. Байгалийн сайхан тогтоцтой Хангал суманд аялал жуулчлал хөгжүүлэх, нутгийн онцлогийг илтгэсэн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зах зээлтэй ойрхон зэрэг олон давуу талтай.
Хангал сумаас Монгол Улсын Үндэсний спортын ууган гавьяат мастер, Монгол Улсын дархан аварга Б.Түвдэндорж гуай, Ардын жүжигчин Ц.Үенч тэргүүтэй олон сайхан алдартнууд төржээ.








АДМИН








Нийгэм







