Европ тивийн ноён оргил Эльбрус уулын Олон улсын цэргийн авиралт 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр эхэлсэн.
Авиралт эхэлснээс хойш цаг уурын нөхцөл улам хүндрэн хүйтний эрч чангарч, салхины хурд 45 км/цаг хүрч шуурч эхэлсэн тул энэхүү уулын авиралтад оролцохоор ирсэн 14 улсын баг тамирчдаас Монгол, ОХУ, БНХАУ-ын тамирчид багийн бүрэлдэхүүнээрээ, харин Энэтхэг, Армен, Экватор, Иордан зэрэг дөрвөн улсын багаас төлөөлөл болох тамирчид мөнх цаст ноён оргилд гарч чадсан юм.
Харин бусад /7 улс/-ын баг тамирчид Европ тивийн ноён оргилд гарах авиралтаа байгалийн бэрхшээлээс болж үргэлжлүүлэн гүйцэтгэж чадаагүй байна.
“Уулчин дайчид”-ын дундах харилцан туршлага солилцох, ур чадвараа дээшлүүлэх, эр зориг, багийн гар нийлэмжтэй ажиллагаа шаардсан хүнд хэцүү авиралтыг цаг уурын огцом хүндрүүлсэн нөхцөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Жавхланбаяр, Зэвсэгт хүчний 331 дүгээр анги ахмад Б.Чинзориг, ахлагч О.Ган-Эрдэнэ нар чадварлаг гүйцэтгэлээ.
Дэд хурандаа С.ТЭМҮҮЛЭНЗАЯА
АДМИН








Нийгэм







