БИЛГИЙН ТООЛЛЫН 23 2024.07.28 НЯМ ГАРАГ
ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН НАЙМАН ЦАГААН ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Наран ургах, шингэх: 05:24-20:33
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Шороо
Аргын тооллын долдугаар сарын 28, Адъяа гараг. Билгийн тооллын 23, Гоё хүүхэн одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 05:24 цагт мандаж, 20:33 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
АДМИН








Нийгэм







