Dark Light
Нийгэм | 2024-07-27

Хилэнц: Хайртай хүмүүстээ хайр халамжаа харамгүй зориулаарай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны долдугаар сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Эрүүл мэнд гэнэтийн байдлаар дордож магадгүй. Энэ нь таны хоол хүнсэндээ хайхрамжгүй хандсанаас болж мэднэ. Бүсгүйчүүд ааш зангаа эгзэгтэй мөчид тэвчиж өнгөрүүлэхгүй бол нөхцөл байдлыг бүр дордуулж магадгүй. Хамтрахаар тохиролцсон байгууллага эсвэл хувь хүн тань гэнэт бодлоо өөрчилж таны ажлыг нэг мөсөн баллаж мэднэ. Сайн муу бүхий л зүйлд сэтгэлээ бэлдэх хэрэгтэй.

Үхэр: Таны нөхцөл байдалд хурдан зохицдог, уян хатан чанар тань олон таагүй зүйлээс мөн төвөгтэй маргааныг хүртэл шийдвэрлэхэд нэлээд тус болно. Өмнө хийж байгаагүй зүйлээ аз үзэн турших гэсний хэрэггүй. Мэдлэгтэй, туршлагатай хүнээс зөвлөгөө, заавар авч цаашид гарах эрсдэлээс сэргийлээрэй.

Ихэр: Хэсэг хугацааны амралт нь таны олон өдрийн ажлын ачааллыг арилгах, эрч хүчээ олж авахад ихээхэн тус болно. Та салбартаа нэлээд нөлөөтэй эрхэмтэй санаандгүй байдлаар уулзаж ярилцах боломж тохионо. Амьдралыг өөр өнцгөөс харж, түүнийхээ ачаар өөрийгөө өөрчлөхийг хүснэ.

Мэлхий: Танд эсвэл ойрын хүнд тань золгүй явдал, уй гашуу тохиолдож болзошгүй тул та өөрийн сэтгэлийн илэрхийллээ барьж байх хэрэгтэй. Таагүй мэдээ нь олон хүнийг тавгүйтүүлнэ. Эдийн засгаа сайжруулж, нэмэлт орлоготой болох гэсэн таны санаа дэмжигдэж, илүү боловсронгуй болгох тал дээр ажиллах хэрэгтэй болж байна. Танаас багагүй хүч хөдөлмөр шаардагдах болно.

Арслан: Алдагдсан эд зүйлээ олох эсвэл тасарсан харилцаагаа сэргээж магадгүй өдөр. Шинэ харилцаа амьдралыг тань ая тухтай болгоход нөлөөлөх болно. Ажил хэргийн бүтэлгүйтлийг ар гэртээ чирч ирэх хэрэггүй. Өөрийн алдааг бусдад нялзаах, тооцоолоогүй шийдвэр гаргах зэрэг ааш авир илэрч магадгүй. Зөв хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.

Охин: Амар хялбараар мөнгө олох гэсэн хүмүүсийн санаа бүтэлгүйтнэ. Үнэгүй олдсон зүйл амжилт, ашиг дагуулдаггүй гэдгийг санаарай. Харилцаа холбоогоо сэргээж, материаллаг байдлаа дээшлүүлэхэд ойрын хүний тань оролцоо маш их байх болно. Таны бүтээлч сэтгэлгээ нэмэгдэж, шинэ ажлын байр хайж эхэлнэ. Та бие дааж хийх эсэхээ сайн бодож байж шийдээрэй.

Жинлүүр: Хэрэггүй зүйлд сэтгэл санаагаа чилээж хамаг тамираа барах хэрэггүй. Эрчүүдийн хувиа хичээсэн үзэл, түрэмгий зан худал амлалт нь уур амьсгалыг орвонгоор нь эргүүлж гэр дотор замбараагүй байдал үүснэ. Зарим нэг нь гэрийн ажилд туслалцан амрах зав гарахгүй. Харин ганц бие болон залуус чөлөөт цагийг үзвэр үйлчилгээ үзэж, дуртай зүйлээ хийхийг илүүд үзнэ.

Хилэнц: Хайртай хүмүүстээ хайр халамжаа харамгүй зориулаарай. Амралтын өдрийг гэр бүлийн хүрээнд өнгөрүүл. Гэр орноо янзлах, байшин барих, тариа ногоо тарих зэрэг аж ахуйн ажлууд бүтэмжтэй байна. Гэр бүлийн хүрээнд уламжлал болохуйц зөв үйлдлийг хийж хэвшүүл. Үг үйлдэл зөрвөл хэн хэн нь эвгүй байдалд орж магадгүй. Энэ өдөр өөрийн үүрэг хариуцлагаа дээд зэргээр мэдэр.

Нум: Шийдэмгий, зорилготой байх нь ирээдүйн амжилтын үүдийг нээхэд ихээхэн нөлөөлнө. Хэн нэгний хүч хөдөлмөрийг мөлжиж ашиг орлого олох гэж яваа хүмүүсийн ажилд ирээдүй нь нэг их гэрэлтэй байхгүй. Харин олон хүний итгэлцэл дээр суурилан өөрийнхөө чин сэтгэлийг харуулж, өөртөө болон бусдад тустай нь ил тод байх юм бол амжилт, ололт хэн хэнд нь зэрэг ирнэ.

Матар: Амьдрал танд юу өгнө түүнийг чамлалгүй сэтгэл хангалуун байж илүү ихийг хүсэх хэрэггүй. Өөрт ирэх сайн мэдээг хүлээ. Удахгүй танд ирэх болно. Хүссэн ажлаа хийж чадахгүй байгаадаа сэтгэл жаахан гундуу байгаа бол тэвчээртэй бай таны хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн ачаар та дуртай зүйлээ хийж амжилтад хүрэх болно.

Хумх: Мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг загнаж байж томоохон алдаа гаргаж магадгүй. Өнөөдөр ажлын явцаа түргэсгэхгүй бол болохгүй гэж давчдуулж байсан хүн тань яг цаг нь ирэхэд мөнгөний асуудалд орж таныг хөлдөө чирч болзошгүй. Ганц зүйлээс ашиг хүртэх гэж хий дэмий цаг алдаж зогсолгүй олон талын боломжийг хайх нь маш зөв шийдвэр гэдгийг санаарай.

Загас: Аль нэг газар анкет өгч, ажилд орохыг хүсэж байгаа бол өнөөдөр тохиромжтой биш байна. Та хэт туйлширсан бодлоороо бусдыг өөртөө нэгтгэхийг хүсэх нь тэдний дургүйцлийг хүргэнэ. Таны хүрээлэл хумигдах тусам таны нэр хүнд ч тэр хэмжээгээр унана гэдгийг санаарай. Бүсгүйчүүд сэргэлэн цовоо зангийнхаа хүчээр ямар ч төвөгтэй ажил байсан төлөвлөсөн бүхнээ амжилттай гүйцэтгэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10