Dark Light
Нийгэм | 2024-07-28

Фейсбүүкийнх нь зурагнаас гэр нь эзгүйг мэдэж хулгай хийжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон нийтийн цахим сүлжээ фейсбүүк хаягтаа оруулсан зургийг нь хараад, тухайн айлыг эзэнгүй гэж мэдээд гэрт нь хулгай орсон хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Айлын гэрт хулгай оржээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад тус хаягт оршин суух А нь гэрээсээ хол аялж зугаалж яваа зургаа өөрийн цахим хаягтаа оруулсан нь гэмт хэрэгтэнд олз болж, эзэнгүй айлаас хулгай хийх сэдэл төржээ.  

Аялал зугаалгаар явж, гэрээсээ хол байгаагаа цахим орчинд нийтэлж, өөрийн болон гэр бүлийнхээ зургийг тавих нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна. Иймд иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол аялал зугаалгаар яваа зургаа гэртээ ирснийхээ дараа цахим орчинд нийтлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10