Dark Light
Нийгэм | 2024-07-28

ОУ-ын физикийн олимпиадаас багаараа медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын физикийн 54 дүгээр олимпиад Иран улсын Исфахан хотод 2024 оны 7 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус олимпиадаас 

Ганболдын Азжаргал МӨНГӨН медаль  /Сант сургууль, 11-р анги/

Соёлхүүгийн Атархүү ХҮРЭЛ медаль /Сант сургууль, 12-р анги/

Гүрбазарын Батбаяр ХҮРЭЛ медаль​ /Шинэ-Үе сургууль, 11-р анги/

Мөнхтулгын Мөнх-Оргил ХҮРЭЛ медаль /1-р сургууль, 10-р анги/

Эрхэмбаярын Ичинбат ХҮРЭЛ медаль /Орхон аймаг, ЯШУТ сургууль, 10-р анги/ тус тус хүртэж, Монголын багийн бүх сурагчид медальт байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.

Багийн ахлагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр /МУИС, ШУС-ийн багш/

Дасгалжуулагч багш Мягмарын Отгонбаатар /МУИС, ШУС-ийн багш/

Дасгалжуулагч багш Цэдэнбалжирын Энхбат /ШУА, ФТХ/

Ажиглагч Начингийн Оюунчимэг /УБ хот, 1-р сургуулийн багш/

Дашрамд дурдахад өнгөрсөн оны Олон улсын физикийн 53 дугаар олимпиадаас 1 мөнгө, 2 хүрэл медаль, 1 шагналт байр хүртэж байсан билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10