БИЛГИЙН ТООЛЛЫН 24 2024.07.29 ДАВАА ГАРАГ
ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН ДОЛООН УЛААН ХӨХ МОРЬ ӨДӨР
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Наран ургах, шингэх: 05:25-20:32
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Төмөр
Аргын тооллын долдугаар сарын 29, Сумъяа гараг. Билгийн тооллын 24, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 05:25-20:32. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН








Нийгэм







