Dark Light
Нийгэм | 2024-07-28

Загас: Таны сониуч зан дахин нэг шинэ зүйл рүү хөтөлнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны долдугаар сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Дуусгаагүй ажлын төлөө та өөрийгөө зориулах болно. Эхлүүлсэн бүхий л ажил тань овойсон их ашиг орлого авчирна гэж найдах хэрэггүй. Материаллаг байдлаа сайжруулж, амьдралдаа шинэ өөрчлөлт хийх боломж бололцоог судалж эхэлнэ. Эрчүүд үргэлж аливаад ул суурьтай ханддаг зангаараа тулгарсан асуудлыг ч хийсвэрээр шийдвэрлэхгүй. Хайр дурлалын адал явдал энэ ордны бүхий л хүмүүсийг тойрохгүй.

Үхэр: Ямар ч таагүй, хэцүү зүйл тохиолдсон хэн нэгний талд орох биш алтан дунджийг барих нь танд ашигтай бөгөөд хэрэгтэй байх болно. Хүссэн зүйлийнхээ эцсийг үзэх, түүнийгээ худалдан авах зэрэг нь танд тийм ч хэцүү байхгүй болов уу. Амлалт бол амлалт гэдэг зарчмыг баримтлах хэрэгтэй. Аливаа шинэчлэлт өөрчлөлт нь танаас өөрөөс тань эхлэх болно.

Ихэр: Ойр дотнын хүмүүс тань танаас илүү их анхаарал халамж шаардах болно. Төрөл бүрийн гэрээ хэлэлцээр байгуулах, санхүүгийн асуудал шийдвэрлэхэд болгоомжтой байхыг сануулж байна. Магадгүй мэдлэгийн цар хүрээгээ тэлж, амжилттай яваа хүмүүстэй уулзаж ярилцахыг хүснэ. Та мөрөөдлийнхөө төлөө уйгагүй зүтгэснээр бага ч гэсэн амжилтыг хүртэх болно.

Мэлхий: Тооцож байгаагүй зардал гарч мэдэхээр байна. Мөнгө санхүүгийн тайлан, орлого зарлагаа бичиж тэмдэглэх нь таныг үргүй зардал гаргахаас урьдчилан сэргийлнэ. Үл хөдлөх хөрөнгө тэр тусмаа машин худалдаж авах гэж байгаа бол өнгийг маш чухалчлах хэрэгтэй. Гэр бүлийн хүмүүстээ тавих анхаарал халамжаа бүү мартаарай.

Арслан: Хувийн амьдралд асуудал гарахгүй боловч гэнэт үүссэн нөхцөл байдал нь таагүй байдлаар эргэж магадгүй. Тухайн нөхцөл байдалдаа зөв дүгнэлт хийж, бодсон төлөвлөсөн зүйлээ ажил хэрэг болгох тал дээр дорвитой арга хэмжээ аваарай. Олдсон мэдээллээс үндэслэн, дараагийн хэрэгжүүлэх арга хэмжээгээ боловсруул. Бусдаас өөрийн гэсэн арга барилаараа ялгарахыг хичээ.

Охин: Цаг агаарын нөхцөл байдлаас болж таны төлөвлөж байсан томилолт, замд гарах бодол тань өөрчлөгдөж магадгүй. Одоо хийж байгаагаасаа огт өөр салбарт хүч үзэхээр зориглож магадгүй. Эрчүүд илүүтэй ийм алхам хийнэ. Хувийн харилцаагаа ажил дээр ил болгох хэрэггүй. Энэ нь таны ажилд таагүй нөлөө үзүүлнэ.

Жинлүүр: Амьдралын идэвхтэй байдал нь ажил мэргэжлийн салбарт болон найз нөхөдтэй харилцах харилцаа, цаашдын хувь заяанд тань хүчтэй нөлөөллийг үзүүлнэ. Хувийн амьдрал чинь таатай байх боловч санхүүгийн асуудлууд гарч ирнэ. Энэ нь таны тайван байдлыг алдагдуулна. Нөхцөл байдлыг буруу үнэлсэн ч өөрийн үйлдлийн зөв бурууг батлах гэсний хэрэггүй.

Хилэнц: Од эрхэс таныг ивээлдээ авна. Авьяас чадвараа нээн илрүүлж, хийсэн ажлаараа бүгдэд гайхуулна. Эн үед шинээр суралцах зүйл нь цаашид амьдралыг тань тэтгэх ч боломж байж мэдэх юм. Тогтсон амьдралаа хэн нэгний хэл амаар өөрчлөх хэрэггүй. Өөрийн дотоод итгэл үнэмшил, хүсэл мөрөөдлөөр амьдралаа зохицуулж явах нь зөв. Хувийн ур чадвар их байх тул илүү хичээхэд л амжилт ирэх болно. 

Нум: Итгэл найдвараа алдахуйц бүтэлгүйтэлтэй учирч магадгүй. Сэдсэн бүхнээ, байгаа мөнгөтэйгөө алдахад хүрч болзошгүй юм. Ашиг орлого авчрах сайхан санаа ойрдоо орж ирэхгүй л бололтой. Шинээр ажилд орох хүсэлтэй байгаа хүмүүс өнөөдөр уулзалтад орвол амжилттай байна. Харин албан тушаал ахих, шагнал авах зэрэг нь бүтэхгүй талдаа.

Матар: Олон үйл явдал тохиолдохын зэрэгцээ шинээр танилцсан хүн тань итгэл даахаар биш байж мэдэх юм. Та ажил хэрэгтээ татан оролцуулах гэж байгаа бол сайн судалж, таниарай. Гэнэтийн ирсэн мэдээ нь таны төлөвлөгөөг өөрчилж магадгүй. Аливаад хүлээцтэй байж ажиглалт хийх замаар асуудалд нухацтай хандахыг зөвлөж байна.

Хумх: Өөртөө итгэлтэй байдлаа хадгалж үзэл бодолдоо үнэнч байснаар ажил үйлсээ урагшлуулж амжилтын хаалгыг тогших болно. Байр сууриа баттай болгож, нэр хүндээ өсгөнө. Од гараг таныг ивээж байна. Та өөртөө байж болох бүхий л сайхан боломжуудыг нээж өг. Бусдад сайхан сэтгэлээр хандаж, тэдэнд боломжийн хэрээр туслах нь таныг улам тодруулж хүндлэл хүлээлгэнэ.

Загас: Таны сониуч зан ахин нэг шинэ зүйл рүү хөтөлнө. Та өөрийн хүсэл сонирхлоосоо болж эрсдэлт алхам хийж магадгүй. Дурын ажил, идэвхтэй үйлдэл нь эргэн тойрны хүмүүстээ тав тух бэлэглэх болно. Та өөрт тулгарсан сайн муу бүхий л зүйлийн талаар тунгаан бодож дүгнэлт хийхийг хичээнэ. Аав ээж үр хүүхдэдээ бэлдсэн гэнэтийн бэлэг тэдэнд маш их таалагдах болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10