Dark Light
Нийгэм | 2024-07-28

Олимпын баг тамирчдыг үдэн гаргах үйл ажиллагаа боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Парис-2024 зуны XXXIII олимпын наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн шигшээ баг эх орондоо хамгийн сүүлчийн бэлтгэлээ хийлээ. Холбооны зүгээс баг тамирчдаа үдэн гаргах үйл ажиллагаа зохион байгуулж, албан ёсны хамтрагч “Nike” брэндийн олимпын багт зориулан гаргасан иж бүрэн хувцас хэрэгслийг гардууллаа. 

Уг үйл ажиллагаанд холбооны Ерөнхийлөгч Я.Содбаатар оролцож, баг тамирчдадаа амжилт хүслээ. 

Мөн хамтран ажиллагч “Талын Монгол”, “Моринага Монголиа” брэнд бүтээгдэхүүнээ гардуулж, спортын “Катана” брэнд жин хасах хувцас бэлэглэлээ. 

Ийнхүү Монголын чөлөөт бөхийн олимпын баг тамирчид нарийвчилсан төлөвлөгөөний дагуу, олон үе шаттай хийгдсэн олимпын бэлтгэлээ өндөрлүүлж маргааш өглөө Парисыг зорино.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10