Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) есдүгээр баг, “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн “Хэрлэн” гол руу үсэрсэн тухай дуудлагыг долдугаар сарын 28-ны өдрийн 21:37 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход иргэн А /50 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хэрлэн” гол руу орж, голын урд эрэг дээр гарсан байсныг аюулгүй газарт гарган, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгч ажиллажээ.
Нийгэм | 2024-07-29
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







