Энэ оны 06 дугаар сарын 26-ны өдөр Амьтны тухай хуулийн хавсралтаар нэн ховор амьтны жагсаалтад багтсан Борцгор хотон шувууны хошууг худалдан борлуулах зорилгоор хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, “Х”-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах
2. Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
АДМИН








Нийгэм







