Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар тайлбар хийлээ.
2023 оны наймдугаар сарын 14-ний өдөр эхний 20 автобусыг хүлээж авсан. Манай Нийслэлийн нийтийн тээврийн ажлын хэсэг. Тэрхүү автобуснууд нь төрийн зүгээс тавьсан шаардлагад зарим үзүүлэлт нь хүрэхгүй байсныг тухайн үед хүлээж авч байсан хүмүүс нь мэдээд Нийтийн тээврийн удирдлагын хүн нь надад танилцуулсан. Би түүнийг нь мэдчихээд хүлээгээд авчих гэсэн зүйлд буруутгагдаад байгаа.
Бидний яриад байгаа асуудал чинь сүүлд 80 автобус талбай дээр гаргасан даа. Түүнтэй холбоотой. Түүнийг нь манай холбогдох комисс хүлээж аваагүй. Анх наймдугаар сарын 14-нд 20 автобус хүлээж авахад би оролцоод нөлөөлсөн юм шиг агуулгатай буруутгагдаад байгаа. Хэрэв тийм байсан бол тэр автобуснуудыг есдүгээр сарын сүүлчээр, аравдугаар сарын 1-нд олон нийтэд юу гэж танилцуулах вэ дээ. Нотлох баримт байхгүй ийм үндэслэлээр буруутгагдаад энэ олон сарын хугацаанд явлаа. Яагаад энэ хүртэл олон нийтэд тайлбар өгөхгүй байсан бэ гэвэл хэн нэгэн заавал буруутгагдах ёстой, яллах ёстой гээд цахимаар зохион байгуулалттай явуулсан. Миний хувьд айж ичээд байх зүйл байхгүй. Мэдээж Монгол Улсын сайдаар ажиллаж байсан учраас тавигдсан асуудлуудад ёс зүйн хүрээнд хариуцлагаа үүрээд явсан. Маш олон асуудлууд яригдсан.
Манайхан чинь туг тахина гэдэг шиг буруутан хайгаад давхидаг шүү дээ. Хамгийн том дарга нь хэн бэ гээд. Би болж таарсан. Бүх мөрдөн шалгалтын ажил, мөрдөн байцаалтууд явагдаж дууссан. Түүнээс эндээс зувчуулаад авчихсан юм уу, энэнд нь оролцоод явж байгаа юм байгүй. Тэгээд ч автобус хүлээж авах байна уу, сонгон шалгаруулалт байна уу энэ ажиллагаанд сайдууд оролцдоггүй. Намайг утсаар ч юм уу, үүрэг даалгавар өгчихсөн гэдэг байдлаар буруутгаад өнөөдрийг хүрч байна. Шүүх хуралдаан дээр үүнийгээ л нотолно буруутгаад байгаа улсуудад нь. Миний хувьд гэм буруугүй учраас надад хэлэх үг, харуулах баримт нь байж байна.
Угаасаа ийм үйлдэл хийгээгүй учраас үүнийг нотлох боломжгүй байхгүй юу. Ямар ч байсан сая шүүх хуралдаан хойшиллоо. Ер нь аль эрт л энэ асуудлаа шийдүүлээд, гэм буруутай, буруугүйгээ тогтоолгоод явмаар байна. Гэтэл 20 гаруй оролцогч байгаа учраас маш олон өмгөөлөгч оролцож байна. Энэ шалтгаануудтай л холбоотой. Түүнээс миний хувьд хойшлуулах сонирхол байхгүй. Өнөөдрийн хуралдаан анхны гэм буруугийн шүүх хурал. Өмнө нь урьдчилсан хэлэлцүүлэг явсан. Миний хувьд урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хүсэлт гаргаагүй. Урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргаагүй гэсэн үг. Өнөөдөр гэм буруугийн хуралдаан эхлэх гээд тодорхой улсууд хүсэлтээ гаргачхаж. Миний хувьд хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаагүй.
Буруутгагдаж байгаа дээр дахин хэлэхэд энэ нөхөр юунд буруутгагдаад байгаа юм бэ гэдэг юмаа үзэх ёстой. Нэг л цахимаар, сайтаар буруутай л гээд байдаг. Хүнийг юунд буруутгаад байгааг ойлгож авах хэрэгтэй. Зарим хүмүүс нь баталгаатай баримт байна гээд байгаа. Тийм баримт байвал гаргаад тавих хэрэгтэй. Тийм юм байхгүй. Би өөрөө цэвэр хуулийн хүн шүү дээ. Тэгэхээр энэ болж буй процесст хүнээс заавал туслалцаа аваад яриад байх юм байхгүй. Ойлголт бий. Намайг утсаар ч юм уу хэн нэгэнд үүрэг өгсөн гээд байгаа. Тэр баримт нь хаана байгаа юм бэ. Шүүх хуралдаан нээлттэй болж байгаа болохоор бүх хэвлэл мэдээлэл сурвалжлаарай. Сонсоорой, хараарай. Хавтаст хэргийн материалууд яригдана. Сайдууд хэрвээ ийм асуудалд оролцож болдог байсан бол бүх сайдууд л эрхээ шилжүүлээд аймаг, сум, нийслэл дээр арга хэмжээнүүд явагдаж байгаа шүү дээ. Зөрчлүүд гардаг. Тэр гарлаа гээд сайд нь татагддаггүй биз дээ. Өнөөдрийг хүртэл.
Юу яригдаад байна вэ гэхээр сайд нь өөрөө оролцоод, би доошоо очоод автобус хүлээгээд авчихсан юм шиг ийм зүйлд буруутгагдаад яваад байгаа. Тэр нь нэг хүний мэдүүлгээр л явж байгаа. Түүнээс хөдөлшгүй баримт гээд зарим хүний яриад байгаа шиг тийм баримт нэг ширхэг ч байхгүй.
Өнөөдрийн шүүх хуралдаан хойшилсон ч нээлттэй явуулна гэж байгаа учраас хэргийн процессын талаар би өөрийнхөө байр суурийг хэлнэ. Тэр хавтаст хэргийн материалаа холбогдох улсууд нь үзүүлнэ, харуулна. Тэгэхээр бодит үнэн гарч ирнэ. Ер нь Сүхбаатар гэдэг хүн юунд буруутгагдсан юм бэ. Үүнийг судлах хэрэгтэй. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд энэ хүн буруутай л гээд байдаг. Энэ улсад бурууг нь зүгээр зарлаад тогтоодог юм бол шүүх хуралдаж яах юм бэ. Энэ чинь баримт дээр суурилах ёстой. Хүмүүсийн санаа бодолд суурилж явдаггүй байхгүй юу. Тэхдээ төрийн ажил хийж байсан хүн учраас тодорхой тэр процесст бүдүүлэг алдаанууд гарсан зүйлүүд байгаа учраас ёс зүйн хувьд өөрийгөө өмгөөлөөд, айдаст автаад энд тэнд гүйж давхиад би буруугүй гэж зарлаагүй. Энэ олон саруудад дуугүй байсан миний итгэл үнэмшил юу байдаг вэ гэхээр хүн өөрийгөө хамгаалах гэж байна гээд бултаж давхиад байх хэрэг байхгүй. Мэдээж тухайн үед олон нийтийн санаа бодол бухимдалтай байсан учраас түүнийгээ гаргах ёстой, тавих ёстой. Зүй ёсны асуудал байхгүй юу. Ардчилсан нийгэм учраас буруутныг тогтоохын тулд. Дээрээс нь энэ олон хүн буруутгагдаж байгаа. Зарим хилсээр буруутгагдаж байна. Тэр галыг өөр дээрээ аваад. Өнгөрсөн хугацааны процессыг харахад намайг цовдлуулсан промети гэдэг шиг, цовдлуулсан Христ шиг энэ хэдэн сар цовдлоод байна шүү дээ. Тэр цовдлоод байгаа хүмүүсээс эргээд асуух гээд байгаа юм. Сүхбаатар яг ямар гэм буруутай гэж та үзсэн болоод ингээд буруутгаад байгаа юм бэ гэдгээ бодоод үзээрэй. Хэрвээ танд тийм баримт байгаа бол түүнийгээ гаргаж тавих хэрэгтэй.
С.ОТГОН
АДМИН








Нийгэм







