Батмөнх даян сэцэн хааны мэндэлсэний 560 жилийн ой, Өмнөговь аймаг байгуулагдсаны 93 жилийн ой, Говийн бүсийн хурдан морьдын уралдаан "Говь шанх-7" баяр наадмын цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг түшиглэн явагдаж байгаа "Оюутан цэрэг-2024" сургалтын дайчид оролцлоо.
Оюутан цэргүүд наадмын нээлтэд цэргийн ёслолын жагсаалаар алхахын сацуу Өмнөговь аймгийн "Байгаль, түүхийн музей"-д саатаж, “Ёлын ам”, “Хавцгайтын ам” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, хөгжөөнт тоглоом, дуу хөөртэй нэгэн өдрийг өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээ нь оюутан цэргүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангахад чухал юм.
АДМИН








Нийгэм







