Өнөөдөр /2024.07.29/ 16 цагаас эхлэн Олимпын Жүдо бөхийн дэвжээнд манай хоёр бөх өрсөлдөнө.
- Эмэгтэй -57кг: Л.Энхрийлэн
- Эрэгтэй -73кг: Б.Эрдэнэбаяр
Тбилис их дуулга тэмцээний аварга, ОУХМ Б.Эрдэнэбаярын эхний учраа бол Швейцар улсын тамирчин Дэлхийн аварга Нилс Штамп юм. Манай тамирчин эхний учраагаа ялснаар шилдэг 16-д Испани болон Гамби улсын бөхчүүдийн ялсантай барилдах юм.
Дэлхийн аваргын хошоо хүрэл медальт, Ази тивийн аварга, ОУХМ Л.Энхрийлэн эхний учраандаа Косово улсын бөх Нора Гяховатай барилдана. Тэрбээр “Токио 2020” зуны XXXII Олимпын наадмын аварга бөгөөд өдгөө 31 настай туршлагатай тамирчин юм. Эхний учраагаа ялснаар Л.Энхрийлэн Герман болон Нидерланд улсын бөхчүүдийн ялсантай барилдана.
АДМИН








Нийгэм







