Dark Light
Нийгэм | 2024-07-29

Матар: Хол замд гарах, шинэ ажил, үйл ажиллагаагаа өргөжүүлэх таатай өдрүүдийн нэг

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны долдугаар сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Аав ээжийн энэрэл хайр, гэр бүл, үр хүүхдийн инээд хөөрөөр бялхаж, таны өдрийг аз жаргалтай болгоно. Хүүхдүүдтэйгээ харилцан ярилцсанаар хүүхэд насны дурсамжийг тань сэргээнэ. Таныг сэтгэл санааны өрнөлт хүлээж байх боловч та тодорхой бус зүйлийг барьж авах, бусдын өмнүүр орж эрсдэлтэй алхамд өөрийгөө золих хэрэггүй.

Үхэр: Богино хугацаанд ашгаа өгч болохуйц бизнесийн санаа орж ирэх ч хамгийн ойрын хүн тань дэмжихгүйд сэтгэл гонсойж магадгүй. Хайртай хүний тань хувьд хийж болох хамгийн үр дүнтэй зүйлийг хэн нэгний буруутай үйлдлээс болж бүтэхгүйд хүргэнэ. Энэ өдөр үнэт эдлэл худалдан авах, эсвэл зарим эд хөрөнгө худалдан авч магадгүй.

Ихэр: Уур бухимдлаас болж таагүй байдалд хүрч болзошгүй тул өөрт хамааралгүй болон сэтгэлд хүрэхгүй зүйл, хандлага, таарамж муутай хүмүүсээс хол байсан нь дээр. Аз туршсан зүйлд хүч үзэх, хөрөнгө мөнгө зарах нь таныг богино хугацаанд эрсдэлд оруулж, санхүүгийн хувьд алдагдал хүлээж магадгүй. Бүсгүйчүүдийн хувьд тайван амгалан байдал ноёрхоно.

Мэлхий: Элдэв хэл аманд өртөх, муу муухай худал хуурмагт хутгалдах магадлал өндөр тул болгоомжлох хэрэгтэй. Зарим хүмүүст тодорхой сорилтууд тулгарч болзошгүй тул биеэ тоох, өөрийгөө дөвийлгөж ихэрхэх байдал нь эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаанд нөлөөлөх, сөрөг хандлагыг авчирна. Орой үдэш ганцаар гарах, хол явахаас сэргийл.

Арслан: Та өөрийн асуудлаа бусдад дэлгэхийг хүсэхгүй байгаа бол худал дүр эсгэж хэрэггүй. Танд өөрийн гэсэн арга барил байдгийг санаж, хэт итгэмтгий, бусдад найдсан байх хэрэггүй. Ажил хэргийн зарим нэг хүндрэл бэрхшээл, саад тотгор тулгарах хэдий ч таны амжилтад онцгой нөлөө үзүүлэхгүй гэдэгт итгээрэй.

Охин: Таагүй үйл явдалтай учрах, халдлагад өртөх, бэртэл гэмтэл авч магадгүй тул цаг үргэлж өөрийгөө муу сөрөг нөлөөнөөс хамгаалж, хэл ам хэрүүл шуугианаас зайлсхийхийг зөвлөж байна. Гэрээ хэлэлцээр байгуулах, бичиг цаасны ажил тэр тусмаа санхүүтэй холбоотой асуудлуудыг шаргуу хөөцөлдөх, хичээл зүтгэл ихэд гаргах хэрэгтэй.

Жинлүүр: Эхлүүлсэн ажил хэрэг тань бүтэл муутай байх нь таны сэтгэлийг гонсойлгож мэдэх ч одоо үргэлжилж буй ажлынхаа үр дүнг үзэж ашиг орлогыг нь хүртэх болно. Бүсгүйчүүдийн өмнө олон саад бэрхшээл тохиолдох ч найз нөхөд болон төрөл төрөгсдөөсөө эд материалын болон мөнгө төгрөгийн тусламж авахад хүрч магадгүй гэж од эрхэс танд анхааруулж байна.

Хилэнц: Өмнө тохиолдсон бүтэлгүйтэлдээ мартахгүй бол дараагийн боломжийг барьж авч чадахгүй. Хоосон айдсаас бол хий зүрхшээх хэрэггүй. Хэдий эрсдэлтэй ч ашигтай зүйлийн төлөө бүхий л чадлаараа тэмцэж, зүтгэхэд буруудахгүй. Хайртай хосуудын дунд бага зэргийн маргаан үүсэх ч таны тэвчээртэй зан, хүлээцтэй байдал харилцааг эвлэрлийн замд нь буцаан оруулна.

Нум: Хэт их төсөөлөл, хоосон мөрөөдөл нь таныг илүү зүйл хийхэд тань саад болж магадгүй. Мөн сэтгэл санаа тавгүйрхүүлж, ажилдаа сэтгэл хангалуун бус, үр дүндээ хүрээгүй мэт сэтгэгдэл төрнө. Зарим хүмүүс өөрийнхөө өсөлт дэвшилтэд бүх анхаарлаа төвлөрүүлж, судалгаа шинжилгээ, шинэ мэдээллийг цаг алдалгүй авахыг хичээнэ.

Матар: Хол замд гарах, шинэ ажил, үйл ажиллагаагаа өргөжүүлэх таатай өдрүүдийн нэг. Хэрэв та өөрийн амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийхийг хүсэж мөрөөдөж байгаа бол одоо л цаг нь ирсэн байна. Хэн нэгэнд өглөгтэй эсвэл авлагатай бол түүнийгээ цэгцлэх, эцэг эх ойр дотнынхондоо туслах шаардлага гарах зэрэг мөнгөтэй холбоотой асуудлууд гарна.

Хумх: Төлөвлөснөөс хол давсан зүйлийг хийх нь тохиромжгүй байх ба эргэн тойрныхоо хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэхдээ өөрөөрөө бахархан, үнэлэх боломж гарна. Эрчүүд хайртай дотнын хүмүүстээ анхаарал халамжаа илүү тавих хэрэгтэй. Хайр дурлалын харилцаа ойлголцол, харилцан яриагаар дүүрэн байна.

Загас: Эртний найзуудтайгаа уулзсанаар эрч хүч, өөдрөг үзэл бодлоор цэнэглэгдэх болно. Энэ ордныхон төлөвлөсөн ажил төрлөө амжуулж, амжилтад хүрнэ. Тиймээс дурын ажлыг зоригтой хүлээж ав. Албаны ажилд сахилга баттай, хувийн зохион байгуулалтай ханд. Багахан өөрчлөлт хийх төдий амьдралд тань дорвитой өөрчлөлт гарах болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10