Dark Light
Нийгэм | 2024-07-29

Зуны хугацаанд багш нарыг 43 хоног амраах зөвлөмж хүргүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Багш нар 48 хоног амардаг. Энэ бол Хөдөлмөрийн болон Боловсролын ерөнхий хуульд заасан эрх. Уг урт амралтыг нэг дор эдлүүлэхэд багш нар 9 сарын өмнөхөн ажилдаа ороход хүрдэг. Тиймээс 2024-2025 оны хичээлийн жилд 1 дүгээр сарын эхний  долоо хоногт ажлын 5 хоног, зуны хугацаанд 43 хоног байхаар хоёр хуваах шаардлагатай. Ингэснээр багш нар 8 дугаар сард ажилдаа арай эртхэн орж, хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангах боломжтой болж буй юм. 

Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс “Боловсролын ерөнхий газар”-т дээрх байдлаар багш нарын амралтыг зохицуулах зөвлөмжийг хүргүүлэв. Нэгдүгээр сарын эхний долоо хоногт ямар нэг ажлыг сургууль дээр зохион байгуулалгүй, сургалт, уралдаан тэмцээн багш нар дунд зохион байгуулахгүй байхыг мөн давхар чиглэл болгожээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10