Саудын Арабын Рияд хотод зохион байгуулагдсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас Монгол Улсын багийн сурагчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, бүтэн багаараа медальт байрт шалгарчээ.
Монгол Улсыг төлөөлж: Анарын Амартүвшин (Орчлон сургууль, 11-р анги), Батсуурийн Номин-Ундрах (Орчлон сургууль, 11-р анги), Болдын Эрмүүнболд (Шинэ Монгол Харүмафүжи, 12-р анги), Мөнхбаатарын Одгэрэл (Бага Тэнгэр, 10-р анги) нар оролцсон.
Дасгалжуулагчдын багт: Б.Сүхбаатар (МУИС), Б.Туяагэрэл (МУИС), Д.Баттөгс (ШМТДС), Г.Отгондэмбэрэл (ХААИС), Д.Бамбар (АХШУТИС) нар ажиллалаа.
АДМИН








Нийгэм






