Dark Light
Нийгэм | 2024-08-12

Өдрийн сайн цаг нь хулгана, бар болой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 9

2024.08.13 / МЯГМАР ГАРАГ

НАМРЫН ТЭРГҮҮН ХАР БИЧ САРЫН

НЭГ ЦАГААН ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ.

Наран ургах, шингэх: 05.45-20.09

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Шороо

Аргын тооллын 8 сарын 13, Ангараг гараг. Билгийн тооллын 9, Онгоц одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:45-20:09. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10