Dark Light
Нийгэм | 2024-08-12

Нүүдэлчин фестивальд зориулсан хүчит бөхийн барилдаан болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл урлагийн газраас хамтран зохион байгуулж буй  "НҮҮДЭЛЧИН"  соёлын фестиваль энэ сарын 16-18-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрхан, Налайхын голд болно. 

Тус фестивальд  хүчит 128 бөхийн барилдаан, өсвөр бөхийн барилдаан болон Өвөрмонгол, Буриад бөхийн үзүүлэх барилдаанууд болно.

Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болон үзүүлэх барилдаануудад (буриад барилдаанд 4 бөх, өвөр монгол бөхийн барилдаанд 4 бөх) барилдах бөхчүүдийг  08-р сарын 14-15-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ. 

Өсвөр бөхийн  барилдааны бүртгэл 08-р сарын 16-ны өдрийн 13:00 цагаас болно. Барилдаан  мөн өдрийн 14:00 цагаас эхлэх бөгөөд 13-14, 15-16 насанд тус бүр 32 өсвөрийн бөх барилдана. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10