Dark Light
Нийгэм | 2024-08-13

Автомашин онхолдож жолооч нь эд ангид хавчуулагдан хүнд гэмтжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймаг, Баянгол сум Өндөр-Өнц багийн “Өнцийн бригад” гэдэг газарт "Суудлын автомашин онхолдож жолооч нь автомашиныхаа төмөр эд ангид хавчуулагдсан" гэх дуудлагыг наймдугаар сарын 12-ны өдрийн 16:00 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгийн Баянгол сумаас Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн  “Прадо-150” загварын суудлын автомашин онхолдож иргэн Б /67 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдан хүнд гэмтсэн байсныг гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч ажиллажээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10