Dark Light
Нийгэм | 2024-08-30

У.Сүрэнжав паралимпаас алтан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам өчигдөр эхэлж, таван тивийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Тус наадамд манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцож байгаа билээ. Монголын тамирчдын салхийг хагалж, таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К-44 ангилалд У.Сүрэнжав алтан медаль хүртлээ. Тэрбээр паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин, тав дахь медалийг эх орондоо авчирлаа. У.Сүрэнжав нь үүнээс гадна 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай ба “Ханжоу-2023” Азийн наадмын мөнгөн медальт тамирчин юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10