Dark Light
Нийгэм | 2024-09-23

Аутизмыг эмчлэх аргыг сурахаар эмч нар явлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шинэчлэн баталсан жагсаалтаар Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй 26 өвчин бий. Эдгээр өвчний оношилгоо, эмчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн 8 дугаар сард шийдвэр гаргаж, Дэлхийн өндөр хөгжилтэй улсад тухайн чиглэлээр тэргүүлдэг эмнэлэг, их сургуульд 13 үндэсний багийг энэ ондоо багтаан чадавхжуулахаар шийдвэрлэсэн юм.

Энэ шийдвэрийн дагуу энэ 7 хоногоос эмч нарын эхний баг сургалтад хамрагдахаар Турк, Энэтхэг улс руу явах гэж байна. Эдгээр эмч аутизмын хүрээний эмгэг, хүүхдийн зүрхний хэм алдалт өвчнийг оношлох, эмчлэх аргыг эх орондоо нэвтрүүлэх юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эдгээр эмч нартай уулзаж, хариуцлагын гэрээ байгууллаа. Эрүүл мэндийн сайд “Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбар гадаад сургалтад хэдэн тэрбум төгрөг зарсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ тэр хэрээр сайжирсан уу гэвэл, үгүй. Энэ жил Монголд эмчлэх боломжгүй өвчний оношилгоо, эмчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор 13 эмч нарын багийг гадаадад суралцуулахаар төлөвлөсөн. Үүнд багагүй хөрөнгө зарцуулж байгаа. Аливаа зүйлд бид хариуцлагатай хандах ёстой.

Дээрх бүх багуудтай явахаас нь өмнө хариуцлагын гэрээ байгуулж, юу сурч мэдэх ёстой вэ гэдгийг нь тодорхойлж өгч байна. Тиймээс олдсон цаг хугацаагаа зөв ашиглаж, аль болох ихийг сурч мэдээрэй. Ирээд сурсан мэдсэнээ богино хугацаанд эмчилгээндээ нэвтрүүлж, нутагшуулаарай гэж захья. Нэг зүйлийг онцолж хэлье. Эмч нарын харилцаа, хандлагаас болж, салбарын нэр хүнд унаж байгаа. Тиймээс энэ тал дээр анхаарч, үлгэр жишээ ажиллаарай” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10