Dark Light
Нийгэм | 2024-09-30

“Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн нээлт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендерийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд хууль сахиулах байгууллагын эмэгтэйчүүдийн манлайллыг идэвхжүүлэх, хөгжүүлэх, ур чадварыг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” сургалтын нээлтийн үйл ажиллагаа боллоо. 

Сургалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2024.09.30/ Дотоод хэргийн их сургуульд болж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул, Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг, Монгол Улсад хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендерийн тэгш байдлыг дээшлүүлэх төслийн үндэсний зохицуулагч А.Отгонсүх, Дотоод хэргийн их сургуулийн Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Болдбаатар болон сургалтад хамрагдаж буй алба хаагчид оролцлоо. 

Сургалт энэ оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдах юм. 

Энэхүү сургалтад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 80, Дотоод хэргийн их сургуулийн 20 алба хаагч хамрагдаж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10