Dark Light
Нийгэм | 2024-09-30

400 бог мал тууж яваад сураггүй болсон 2 хүүг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ....  багийн “Дашаагийн худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 55 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 19 км/ Баян-Овоо сумаас Баацагаан сумын ... дугаар багийн “Бунхан сайрын худаг” гэдэг газрын чиглэлд нүүж явсан малчин айлын 2 хүүхэд 400 орчим бог мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 29-ний өдрийн 10:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамтран А/12 настай, эрэгтэй/, Э/8 настай, эрэгтэй/ нарыг 12:33 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, “Өндөр толгой” гэдэг газар эзэнгүй айлд байсныг 13:12 цагт эсэн мэнд олж, ар гэрт хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10