Dark Light
Нийгэм | 2024-10-02

Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тажикистан улсын Душанбе хотод зохион байгуулагдах 2024 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2024.10.02/ эхэлж энэ сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Энэхүү тэмцээнд Монгол улсаас эрэгтэй 6, эмэгтэй 8 нийт 14 тамирчин, 2 дасгалжуулагч нийт 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм. Багийн бүрэлдэхүүнд 2022, 2024 онуудад өсвөр үеийн ДАШТ-с алт, мөнгө, хүрэл медалиуд хүртсэн тамирчид өрсөлдөнө. Тодруулбал,

Эрэгтэй багийн бүрэлдэхүүнд:

Өнөрбатын Жанцандорж. -60 кг

Мөнхжаргалын Тэргэлсар. -60 кг

Баатарцогтын Мөнгөнхуяг. -66 кг

Жүгдэргаравын Энхтөр. -73 кг

Нэргүйн Жангарай. -81 кг

Очирын Гэрэлтбаяр. +100 кг

Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд:

Жамсрангийн Анударь. -48 кг

Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ. -52 кг

Баянмөнхийн Уранзаяа. -52 кг

Тэрбишийн Ариунзаяа. -57 кг

Оюунгэрэлийн Оюунчимэг. -57 кг

Дарханбатбаярын Есүй. -63 кг

Батсуурийн Ням-Эрдэнэ. -70 кг

Отгонбаярын Хүслэн. -78 кг-ын жинд тус тус өрсөлдөх юм.

Дашрамд, Душанбегийн дэлхийн аваргад 67 орны 539 тамирчид оролцож байгаа аж.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10