Dark Light
Нийгэм | 2024-10-02

7 жил 6 тив, 38 улсаар нохойтойгоо алхсан залуу

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Том Турсис Саванна хэмээх нохойтойгоо дэлхийг тойроход 7 жилийг зарцуулжээ. Тэрээр ийнхүү дэлхийг тойрон алхсан 10 дахь хүн болж байгаа юм. Харин түүний нохой Саванна нь дэлхийг тойрон алхсан анхны нохой болжээ. 

Турсис ба түүний дөрвөн хөлт хамтрагч нь зургаан тивээр дамжин алхахад долоон жил болсон байна. Тэд 38 улсаар аялж энэ жилийн тавдугаар сарын 21-нд гэртээ буцаж иржээ. 

Өдөрт дунджаар 29-38 км замыг тэд туулж дэлхийн гиннесийн амжилтыг эвдсэн байна.   

Тэрээр цанаар гулгаж байгаад нас барсан 17 настай найз Анн Маригийнхаа дурсгалд зориулан анх алхахаар шийдсэн ажээ. 

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10