Dark Light
Нийгэм | 2024-10-03

Гурван байршилд зам засварын ажил үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдрийн байдлаар дараах гурван байршилд зам засварын ажил үргэлжилж байна. Тодруулбал, 

Худгийн гудамжны авто замаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас хаасан. Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 4-ний 06:00 цагт нээнэ.

Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Тасганы овооны уулзвараас долдугаар хорооны уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас хаасан бөгөөд аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагт нээх юм.

Таван шарын нүхэн гарцын ажилтай холбоотойгоор Товчооны зам буюу “Энхжин” худалдааны төв орчмын авто замыг аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас хаасан. Авто замыг 4-ний 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, шинэчилж байна. Энэ хүрээнд буцах эргэлт хийх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10