Dark Light
Нийгэм | 2024-10-03

Ливаны дүрвэгсдийн үлдээсэн тэжээвэр амьтдыг харж ханддаг эр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хусейн Хамза хэмээх 56 настай эр Израйлын дайралтаас дүрвэсэн иргэдээс үлдсэн тэжээвэр амьтдыг авч, харж хандаж байна. “Энд пуужингийн цохилтод өртсөн хөөрхий амьтад айснаасаа болоод надад наалдаж байгааг хараач” хэмээн Хамза постолсон видеондоо хэлжээ. 

Израйл Ливаны өмнөд хэсэгт агаарын цохилт өгснөөс хойш айдаст автсан оршин суугчид хэдэн арван мянгаараа гэрээ орхин зугтацгаасан байна. Харин Хамза үлдсэн. Түүний зорилго нь үлдэж хоцорсон ноход болон бусад амьтдыг харж хандах юм.

Тэрээр Кфойр тосгонд 200 нохойтой амьтны асрамжийн газар ажиллуулж байна. Ойрын үед тэрээр бусад хот, тосгонуудаар явж, золбин болон орхигдсон тэжээмэл амьтдыг хайж байгаа аж. 

Түүний амьдарч буй тосгон байнгын бөмбөгдөлтөд өртдөг ч, Хамза тэжээж буй амьтдаа орхиж явахаас татгалзсан. Аюулыг үл харгалзан, тэрээр машинтайгаа явж айлуудын үлдээсэн амьтдыг цуглуулж байгаа бөгөөд ихэнх амьтад нь цоожтой хаалганы цаана үлдсэн байдаг аж. 

Тэр тэдэнд хоол авч очдог байна. Тэрээр онлайн видеондоо оршин суугчдаас “Ядаж нохойгоо сул орхиод зугтаарай” гэж гуйв. Нохойны эзэд ихэнхдээ явган зугтацгаадаг тул нохойгоо авч явж чаддаггүй байна. 

Эх сурвалж: Associated Press


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10