Dark Light
Нийгэм | 2024-10-03

Ойн түймэрт 0.25 га талбай өртжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймаг, Сэлэнгэ сум, Сэлэнгэбүрэн багийн “Сайрын-Ам” гэдэг газарт ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг аравдугаар сарын 2-ны өдрийн 14:05 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 16:50 цагт цурамд оруулсан. Түймрийн голомтод салхи 5-10 м/с, мод, ургамал, унанги ихтэй байгаа тул цэвэрлэгээ хийж, бүрэн унтрахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 0.25 га талбай өртөж шатсан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10