Dark Light
Нийгэм | 2024-10-03

Эрүүл мэндийн сэтгүүл зүй: Япон улсаас туршлага судлав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Манай улсад эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг шинээр боловсруулан сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудын 2024 оны хичээлийн жилийн хөтөлбөрт нэвтрүүлсэн. Тэгвэл энэ ажлын хэрэгжилтийг хангах хүрээнд дараагийн шатны ажлуудыг төлөвлөсний нэг нь дээрх чиглэлээр магистрын хөтөлбөрийг боловсруулж нэвтрүүлэх юм. 

Энэ ч үүднээс Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиа, технологийн тэнхимийн эрхлэгч, профессор Д.Дагиймаа, Соёл урлагийн их сургуулийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн багш С.Дэлгэрмаа нар Япон Улсын их, дээд сургуулийн эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөртэй танилцаж сайн туршлага судлаад ирлээ. 

Дээрх хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд олон цогц бодлогын ажлын нэгээхэн хэсэг нь “Эрүүл мэндийн сэтгүүл зүй”-н хөтөлбөр юм. 

Ташрамд дурдахад ЭМЯ, БШУЯ, МУБИС, АШУҮИС, ХИС, СУИС, НЭМҮТ, ЭМХТ-ийн судлаач, багш, мэргэжилтнүүд Япон Улсын цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн багийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлаад ирсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10