Dark Light
Нийгэм | 2024-10-03

АНУ-ын Тагнуулын Төв Газар Хойд Солонгос, Иран, Хятадад мэдээлэгчид элсүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Америкийн Тагнуулын Төв Газар Хятад, Иран, Хойд Солонгост мэдээлэгчид элсүүлэх шинэ чиглэл гаргасан.

Тагнуулын Төв Газар өөрийн сошиал медиа хаягууд дээрээ уг зарлалыг мандарин, перс, солонгос хэлээр лхагва гаригт тавьсан байна. Мөн өөрсөдтэй нь хэрхэн аюулгүй холбогдох зааварчилгааг өгчээ.

Үүний өмнө Оросыг Украйн руу халдсаны дараа орос хүмүүсийг элсүүлэх компанит ажил  явуулсан нь амжилттай хэрэгжсэн хэмээн мэдэгдэв. Тагнуулын Төв Газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, “Дарангуйллын дэглэм дор байгаа хүмүүстэй бид харилцахад бэлэн байгаагаа мэдэгдэхийг хүссэн” гэжээ.

 Эх сурвалж: BBC

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10