Dark Light
Нийгэм | 2024-10-03

ДЭМБ, “Сэйнт Жүүд” эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамтарсан баг ажиллав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамтарсан баг энэ сарын 1-4-ний өдрүүдэд манай улсад ажиллаж байна. Тусын багийн төлөөлөл өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай уулзаж, “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” санаачилгын үйл явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлж буй “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-д эхний 6 орны нэгээр Монгол Улс сонгогдож, хатуу зохицуулалттай улсад үйлдвэрлэсэн эмийг хүүхдэд зонхилон тохиолдож буй 6 төрлийн хорт хавдрын эмчилгээнд хэрэглэх боломж бүрдэж байгаа юм.

Хамтарсан баг ЭМЯ, ЭХЭМҮТ болон ЗӨСҮТ-ийн эмийн агуулах, Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн бүрдүүлэлт, хилийн хорио цээрийн алба болон  агуулахын үйл ажиллагаатай танилцжээ. Мөн эмч мэргэжилтнүүдэд хүүхдийн хорт хавдрын эмийн эмчилгээ, хадгалалт, түгээлт, эм бэлтгэлийн талаар сургалтыг зохион байгуулахын зэрэгцээ өнгөрсөн 6 сарын хугацаанд эм хүлээн авах талаар хийсэн бэлтгэл ажлынхаа талаар үнэлгээ, зөвлөмж өгөх аж.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10