Dark Light
Нийгэм | 2024-10-04

Хар салхины үеэр настай хос тэврэлдэн нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Есдүгээр сарын 27-ны шөнө шуурга дайрч өнгөрөх үед настай хос 1975 оноос хойш амьдарч буй гэртээ унтаж байв. Тэднийг харж байсан 22 настай ач хүү нь зочны өрөөнд унтаж байжээ. 

Шөнийн 04:00 цагийн орчимд ач хүү тэднийг шалгахаар өрөө рүү гүйн ороход тэд чичирч байсан ч амьд байсан аж. Тэднийг буцаж унтсанаас хойш цаг орчмын дараа байшингийн дээвэр дээгүүр мод унаж, настай хос орон дотроо нас баржээ

Тэдний охин 54 настай Естер хэлэхдээ “Аав маань ээжийг хамгаалахын тулд дээгүүр нь тэвэрсэн байсан. Аврагчид тэднийг салгахын тулд хоёр тийш нь татах хэрэгтэй болсон” гэжээ. 

Хойд Каролины албаныхны хэлж буйгаар, тус бүсийн шуурганд амиа алдагсдын тоо 97 хүртэл өссөн.  Үүн дээр нэмээд Өмнөд Каролина 41, Жоржиа 33, Флорида 19, Теннеси 11, Виржини 2 хүн амиа алдсаныг мэдэгдсэн тул USA Today -ийн тооцооллоор, нийт амиа алдагсдын тоо 200-г давсан байна.

  Эх сурвалж: USA Today


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10