Dark Light
Нийгэм | 2024-10-05

Ямандаг бурхны хот мандал урлаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зүг даасан лам нар Г.Түмэнзаяа, Б.Санжаажамц, Д.Ёндонжамц, Ч.Алтан-Очир нар Ямандаг бурханы хот мандал урлаж байна гэж Гандантэгчинлэн хийдээс мэдээлэв.

Ямандаг бурхан нь /Төвөдөөр “Жигжэд” Монголоор “Аюулган үйлдэгч”/ Арван хангал сахиуснуудын нэг. Ямандагийг шашныг хамгаалагч, авран тэтгэгч билэг оюуны бэлэгдэл болгон өргөл хүндлэл үзүүлж тахил үйлдэн шүтсээр ирсэн.

Ямандаг нь догшин дүртэй, хөмсөг сахлаас нь гал бадарсан хурц соёотой, хэл нь мушгирсан луугийн дуун гаргасан цус дусалсан толгойгоор эрих хийсэн хар могой хүний ясаар чих бугуй шилбээ чимсэн бадамлянхуа цэцэгт дэвсгэр дээр өөрийн дагина цэнхэр лагшинтай баруун мутартаа гавал барьсан Доржэсолонмааг тэвэрч зогсоно.  

Зүрхэн тарни нь:

“ Ум христи види да на на хум пад “

Монгол Улс, Улаанбаатар хот, Гандантэгчэнлин хийд, Дэчингалаба гүндү гэвий повран


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10