Dark Light
Нийгэм | 2024-10-16

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар “Эрүүл мэндийн салбарын 7 хоног” арга хэмжээний хүрээнд “Нийгмийн эрүүл мэндийн бодлого тэргүүлэх чиглэл болох нь” уриан дор салбарын удирдах ажилтны зөвлөгөөн маргааш болох гэж байна.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны хүрээг тодорхойлж, салбарын удирдах ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр хангах зорилготой уг зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааны үндсэн чиглэл, хүрээг тодорхойлох юм.

Зөвлөгөөнд УИХ, Засгийн газрын төлөөлөл, ЭМЯ, харьяа байгууллага, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, үндэсний төвүүд, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлэг, сум, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд зэрэг бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн  900 гаруй удирдах ажилтан оролцоно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10