Dark Light
Нийгэм | 2024-10-18

Өсвөр насныхны навчин тамхины хэрэглээ буурчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-д саяхан явуулсан судалгаагаар, залуучуудын навчин тамхины хэрэглээ өмнөх үеүдээс  буурсан үзүүлэлттэй гарсан хэмээн пүрэв гарагт “Өвчнийг хянах болон урьдчилан сэргийлэх төв”-өөс мэдэгдэв.

Ахлах болон  дунд сургуулийн сурагчдын дунд явуулсан судалгаагаар навчин тамхины хэрэглээ буурсан үзүүлэлттэй гарсан нь өсвөр үеийнхэн электрон тамхийг илүүд үздэг болсонтой холбоотой хэмээн судлаачид үзэж байна.

2024 онд дунд сургуулийн 12 хүүхэд тутмын нэг буюу 2.25 сая хүүхэд өнгөрсөн гуч хоногийн дотор навчин тамхи хэрэглэсэн гэж хариулсан нь өмнөх онтой харьцуулахад нэлээд буурсан үзүүлэлт юм. Ахлах сургуулийн сурагчдын 10% нь тогтмол навчин тамхи татдаг гэсэн бол дунд сургуулийнхны 5% нь тогтмол хэрэглэдэг гэсэн байна.

Энэхүү сайн мэдээнээс үл хамааран тамхины эсрэг кампанит ажил дуусах болоогүй хэмээн шинжлэх ухааны ахлах зөвлөх Кристи Маринак USA TODAY-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Тэрээр “Тамхины үйлдвэрүүд залуучуудын анхаарлыг татахуйц бүтээгдэхүүнүүд гаргасаар байна. Бид үүнийг зогсоох аргагүй” гэв.

Өнөөгийн байдлаар, залуучуудын тамхи татах хамгийн түгээмэл аргуудын жагсаалтыг электрон тамхи тэргүүлж байна.

Эх сурвалж: USA Today


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10