Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-10-12

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: БАГАВТАР ҮҮЛТЭЙ,ХУР ТУНАДАС ОРОХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
 
5 хоногийн урьдчилсан мэдээ
Малчид, хадланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:
13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орж,ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
10-р сарын 12-ны 20 цагаас 10-р сарын 13-ны 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ: 
Хур тунадас: 12-13-нд шилжих шөнө нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. 13-ны өдөр нутгийн баруун хагаст үүлшинэ, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтайн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: 12-13-нд шилжих шөнө ихэнх нутгаар баруун хойноос, 13-ны өдөр баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0...+5 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +3...+8 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +13...+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.
 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-11 градус, бусад хэсгээр -4...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.
 
 
2026 оны 10-р сарын 14-нөөс 2026 оны 10-р сарын 18-ныг хүртэлх 
 
цаг агаарын урьдчилсан төлөв
 
13-14-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 14-ний өдөр Завхан, Хөвсгөл, Архангайн зарим, Баян-Өлгий, Увс, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм, 14-15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увсын ихэнх, Ховд, Завханы зарим сумдаар, 15-ны өдөр Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы ихэнх, Хөвсгөл, Говь-Алтай, Архангайн зарим сумдаар, 16-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгийн зарим сумдаар, 17-нд Архангай, Төв, Сэлэнгэ, Хэнтийн ихэнх, Завханы зүүн, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Дундговийн зарим сумдын нутгаар 0.0-11.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд Алтайн уулархаг нутаг, говь, хээрийн нутгаар, 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9...-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар +1...-4 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -4...+1 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна. 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10