Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аяны нээлтийн арга хэмжээ 2026 оны аравдугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод зохион байгуулагдлаа.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл, хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан оролцож, Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжлан, аймгийн Засаг даргын орлогч Энхнаранд гардууллаа.
Говь-Алтай аймаг “Тэрбум мод” намрын мод тарих аяны хүрээнд мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог өргөжүүлэх ажлыг үргэлжлүүлж байна.
Мод тарихаас гадна тарьсан модоо арчлан ургуулж, урт хугацаанд хамгаалах нь хөдөлгөөний үр дүнг нэмэгдүүлэх үндэс юм.
Өнөөдөр тарьсан мод бүр маргаашийн ногоон ирээдүйд оруулах бидний хувь нэмэр.
АДМИН






Нийгэм




