Dark Light
Нийгэм | 2024-10-18

Канад Украинд 64.8 сая канад долларын тусламж үзүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Канад улс Украинд 64.8 сая канад долларын (47 сая ам доллар) цэргийн тусламжийн багц өгөхөөр төлөвлөж байгаа аж. Үүнд бага оврын зэвсэг, сум, хамгаалалтын хэрэгсэл багтсан гэж Батлан хамгаалахын сайд Билл Блэйр өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ дурдав.

Сайд Блэйр “Энэхүү тусламж нь Украиныг ОХУ-ын түрэмгийллээс улсаа хамгаалах нөөц боломжоор хангах юм. Канад улс цаашид тэднийг ялалтад хүрэх хүртэл нь чадах бүхнээрээ туслах болно” гэв.

Тусламжийн багцад мөн Украины цэргүүдийг сургахад зориулан хуваарилсан мөнгө багтдаг. Энэ нь Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн өнгөрсөн долдугаар сард өгөхөөр амласан 500 сая канад долларын цэргийн санхүүжилтийн нэг хэсэг юм.

2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу халдсанаас хойш Канад Киевийн олон улсын хамгийн хүчтэй дэмжигчдийн нэг болсон билээ.

Эх сурвалж: reuters.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10