Dark Light
Нийгэм | 2024-10-19

Баруун аймгийн ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтсон байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгий, Завханы ихэнх нутаг, Ховдын өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 0.0-22.0 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Говь-Алтайн Бугатад 22.0 см, Тонхилд 12.0 см, Завханы Улиастайд 17.0 см, Цагаанчулуутад 15.0 см, Отгонд 13.0 см бусад хэсгээр 0.0-7.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-26.0 мм хур тунадас орсон байна. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Говь-Алтайн Бугатад 26.0 мм, Ховдын Алтайд 24.0 мм, Байтагт 19.0 мм, Үенчид 17.0 мм, Завханы Цагаанчулуутад 15.0 мм, бусад хэсгээр 0.0-14.0 мм бороо, нойтон цас, цас орсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10