Dark Light
Нийгэм | 2024-10-19

Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Украин ба Оросын талууд 95:95 гэсэн харьцаагаар цэргийн олзлогдогсдыг солилцсон болохыг Украины Ерөнхийлөгч В.Зеленский баталлаа.

Түүний хэлснээр, Украины эдгээр олзлогдсон цэргүүд бол Мариуполь, Азовсталь, Донецк, Луганск, Харьков, Киев, Чернигов, Херсон мужуудыг хамгаалж байсан хүмүүс юм. Олзлогдогсдыг солилцох ажиллагааг зохион байгуулахад Арабын Нэгдсэн Эмират улс зуучилсан байна.

Солилцох ажиллагааны явцад Украины хүний эрхийг хамгаалагч, сэтгүүлч, цэргийн албан хаагч Максим Буткевич суллагдсан ажээ. Түүнд “энгийн номхон иргэдийн амийг хөнөөсөн” гэх үндэслэлээр Оросын шүүхээс 13 жилийн хорих ял оноосон юм. Олон улсын хүний эрхийг хамгаалах Amnesty International байгууллагын үзэж байгаагаар, энэ бол зохиомол хэрэг бөгөөд явуулж байсан үйл ажиллагааных нь төлөө Буткевичийг ялласан ажээ.

Цэргийн олзлогдогсдын асуудал эрхэлсэн Украины зохицуулах штабын мэдэгдсэнээр “энэ удаагийн солилцоогоор шүүхээс ял сонссон олон украинчуудыг эх оронд нь буцаан авчирчээ”.

Суллагдсан хүмүүсээс 28 нь удаан хугацаагаар хорих ял, 20 хүн бүх насаар нь хорих ялаар шийтгүүлээд байв. Тэдний дотор 69 цэрэг, ахлагч, 26 офицер байжээ.

Штабаас мэдээлснээр, энэ удаагийн цэргийн олзлогдогсод солилцох ажиллагаа нь 58 дахь удаагийн солилцоо бөгөөд нийтдээ Украины 3767 иргэн эх орондоо эргэн ирсэн байна.    


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10