Dark Light
Нийгэм | 2024-10-19

Татварын орлого 26 хувиар өсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 22.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.1 их наяд төгрөг буюу 29 хувиар, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 21.3 их наяд төгрөгт хүрч, 26 хувиар тус тус өссөн байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ дурдсан хугацаанд 19.8 их наяд төгрөгт хүрч тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

Татварын нийт орлого 2024 оны эхний есөн сард 20 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.1 их наяд төгрөг буюу 26 хувиар өсөхөд орлогын албан татварын орлого 47.3 хувь буюу 2.1 их наяд төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 26.9 хувь буюу 913.8 тэрбум төгpөг, нийгмийн даатгалын орлого 21.1 хувь буюу 578.2 тэрбум төгрөг тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10